Австрали, Канад, Норвеги, ОХУ, АНУ-ын эрдэмтэд хожуу Плейстоцены экосистемийг судалж байгаад арслан зааны мөхлийн маш өндөр магадлалтай шалтгааныг олжээ. Эрдэмтэд энэ судалгааныхаа үр дүнг нэгтгэн “Nature Ecology & Evolution” сэтгүүлд нийтлүүлсэн байна.
Тэдний тогтоосноор, хожуу Плейстоцений экосистем устахаас өмнө Хойд Америк, Сибрийн мөнх цэвдэг хайлж эхэлжээ. Ингэснээр уур амьсгал илүү чийглэг болж, арслан зааны бэлчээрлэх дуртай ногоон нуга нь хүлэрт намаг болж хувирсан аж. Чухам энэ л арслан заан тэргүүтэй бусад том амьдын мөхлийн шалтгаан болсон гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна.