ТЕГ-ын даргын 2017 оны 3 дугаар сарын 30-ний өдрийн А/73, А/74 дугаар тушаалаар ААНОАТ, АМНАТ, ТТ АМНАТ-ын тайлангийн маягтад дараах өөрчлөлт оржээ. Тодруулбал, 2017 оны нэгдүгээр улирлаас эхлэн бүх аж ахуйн нэгжүүд ААНОАТ-ын тайлангийн тодруулгын хамт татварын албанд ирүүлдэг болж өөрчлөгджээ.
Мөн АМНАТ-ийн тайлангийн маягт (ТТ-15) –д ашигт малтмалын нэр болон “бусад” гэсэн мөрүүд нэмэгдэж өөрчлөгдлөө.
Түгээмэл тархацтай АМНАТ-ийн тайлангийн маягт (ТТ-26)-д “Бусад” гэсэн мөрийг хасч өөрчлөлт орууллаа.” гэсэн мэдээллийг татвар төлөгчдөд түгээж өгнө үү гэж ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газраас мэдээллээ.