-Сургуулийн орчинд бэлгийн хүчирхийллийн шинж тэмдэг нотлогдоогүй-
29 дүгээр тусгай сургуулийн сурагчид сурах орчин болон хүүхдүүдийн зөрчигдөж буй эрхийн талаар хөндөж жагсаал хийсэн билээ. Уг асуудлын мөрөөр БСШУСЯ-аас Ажлын хэсэг томилогдон өнгөрсөн долоо хоногт ажилласан байна. Ажлын хэсгийнхэн өнөөдөр гаргасан дүгнэлтээ олон нийтэд танилцууллаа.
БСШУСЯ-ны Бодлого, хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн дарга М.Мөнхбаатар, Боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг нар мэдээлэл хийлээ.
Ажлын хэсгээс дээрх сургуульд хийсэн ажлын хүрээнд 10 дүгнэлт гаргасан байна. Үүнд,
Сургуулийн хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилж буй төлөвлөгөө, дүрэм журмыг хууль, тогтоомжийн шинэчлэл, багш сурагчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох Тусгай хэрэгцээт боловсролын багшийг гадаад, дотоодод бэлтгэх. Одоо ажиллаж байгаа багшийн мэргэжлийн тасарлатгүй хөгжлийг хангахад чиглэсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх Тусгай сургуулиудын нэн шаардлагатай дэд бүтэц, хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад тохирох зайлшгүй хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүн, ном гарын авлагаар хангах ажлын хөрөнгө оруулалтыг 2018 онд зохион байгуулах Багү нарын дохионы хэлний ур чадварыг сайжруулах, хөгжүүлэх ажлыг бодлогоор дэмжих, холбогдох байгууллагуудтай хамтран үе шаттайгаар сураглтаар бэлтгэх, үр дүнг тооцож ажиллах Их дээд сургуульд элсэн суралцагчдад бэлтгэл ангийг нээх асуудлыг тусгай сургуулийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний шинэтгэлийн хүрээнд судалж, шийдвэрлэх Боловсролын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 43.1.2, 43.1.7-д тус тус зааснаар туслах багшийн албан тушаалийн нэр нь төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал зэрэглэлийг баталсан Засгийн газрын 2009 оны 354 дүгээр тогтоолын дөрөвдүгээр хавсралтад туслах багшийн албан тушаалыг ангилал, зэрэглэлийг тодорхой болгох асуудлыг ХНХЯ хамтран шийдвэрлэх Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан төрийн албан тушаалтанд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөө заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай мэргэшсэн байх явдал мөн гэсэн шаардлагыг баримталж ажиллах хүрээнд багшийн ажлын байранд нээлттэй ил тод, өөрийн сургуулийн онцлог , хэрэгцээ шаардлагыг хангасан иргэдээс сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, томилгоо хийж байхыг сургуулийн захиралд даалгах Дохионы хэлний ур чадварыг дээшлүүлэх, багш сурагчдын хоорондын ойлголцол, харилцан адилгүй байгаагаас хүүхэд хичээлээ ойлгодгүйгээс үл ойлголцол хандлага байгааг анхаарч багш нар дохионы хэлний ур чадвараа сайжруулахыг тус сургуулийн нийт багш нарт үүрэг болгох Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн онцлогт тохирсон тэдээгрйин аяьаяс, сурах төлөвших, хөгжих үйл явцад цогцоор нь анхаарал тавих, аливаа урлаг, спортын арга хэмжээг цаг тухайд нь зохион байгуулалтыг сайтар хангаж, суралцагчийн эрх ашиг сонирхлыг дээдэлж, хүндэтгэлтэй хандаж байхыг сургуулийн нийт албан хаагч, багш, удирдлагад мэдэгдэх Сургуулийн дотоод зохион байгуулалт, сургалтын үйл ажиллагаа, багшийн ажлын төлөвлөлт, үнэлгээ, шинжилгээ зэрэг холбогдох явцын болон гүйцэтгэлийн мэдээ, тайланг байнга хөтөлж хэвшхийг сургуулийн нийт багш нарт даалгах. Сул сонсголтой хүүхдүүдэд сонсголын алдагдлыг нөхөх хэрэгслээр хангах ажлыг эцэг эх, асран хамгаалагчтай хамтран авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт гарчээ.
БСШУСЯ-ны Бодлого, хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн дарга М.Мөнхбаатар энэхүү дүгнэлтийнхээ төсгөлд 29 дүгээр тусгай сургуулийн сургалт хүмүүжлийн ажил хэвийн явагдаж, багш, сургууль, эцэг эх багш нарын хооронд үл ойлголцол байхгүй болсныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй хэмээн онцоллоо.
Боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг сэтгүүлчдийн асуултад ийнхүү хариулсан юм.
-Багш нарт хариуцлага тооцсон уу?
-Ажлын хэсэг мэргэжлийн дохионы хэлмэрч нартай хамтарч 51 багшийн 94 хувь нь бүрэн чадвартайг тогтоосон. Мэргэжлийн багш нарын хувьд 21 багшаас дохионы хэлний 5 тест бүхий шалгалт авсан. Үүнд багш нарын 44 хувь нь шаардлага хангасан гэж гарсан. Тиймээс багш нарын ур чадварыг сайжруулах сургалтыг зохих албаныхантай хамтран зохион байгуулахаар болсон.
-Сургуулийн орчинд бэлгийн хүчирхийлэл үзүүлдэг гэх асуудлын хүрээнд шалгалтаар ямар дүгнэлт гарсан бэ?
-Сурагчид багш нарын ёс зүйтэй холбоотой шаардлага тавьсан. Энэ хүрээнд нийт багш нарыг хамруулж судалгааны ажлыг зохион байгуулсан. Мөн сурагчидтай уулзаж санал асуулгын хуудас бөглүүлэх, ярилцах хэлбэрээр ажил зохион байгуулсан. Гэхдээ хэвлэл мэдээллээр яриад байгаа шиг энэ сургууль бүхэлдээ ёс зүйн нь алдагдсан ийм асуудал гараагүй. Бэлгийн дарамттай холбоотой зүйл хэвлэл мэдээллээр гарсан. Энэ асуудалд яамны зүгээс онцгой анхаарлаа хандуулж байгаа. Энэ асуудлаар тус сургуулийн сурагчдын эцэг эх, багш нартай уулзалт зохион байгуулсан. Одоогийн байдлаар бэлгийн дарамт үзүүлсэн, бэлгийн дарамттай холбоотой ямар нэгэн хүчирхийллийн шинж тэмдэг илэрхийлсэн зүйл бидэнд нотлогдоогүй. Энэ асуудлыг үргэлжлүүлэн судалж байгаа. Одоо тус сургуулийн захиргаанаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан энэ асуудалтай холбогдуулаад хууль, шүүхийн байгууллагад хандсан байгаа. Үүнийг хууль шүүхийн байгууллага тогтооно.
-Жагссан 15 хүүхэд, гарын үсэг зурсан 14 хүүхдийн тавьсан шаардлагын хэд нь үндэслэлтэй байсан бэ?
-Сурагчдын тавьсан асуудал тодорхой хэмжээгээр үндэслэлтэй гэж тогтоогдсон байгаа.