Салса, Бачата, Кизомба бүжгийн дэлхийн хэмжээний фестивалийг Монгол улсад анх удаагаа зохион байгуулахаар болжээ. Уг фестивалийг Монголын Салса бүжгийн холбооноос “Holiday Inn” зочид буудалд энэ сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулах юм байна. Шүүгчээр Румын улсын нэрт бүжигчин  Александра Ичим,  ОХУ-аас Андрей Корзун нар хүрэлцэн ирэх аж.

Дөрөв хоног үргэлжлэх фестивалийн эхний хоёр өдөр багш нараар бүжиг заалган, тэдний үзүүлбэрээс сонирхох боломжтой. Харин энэ сарын 24-ны өдөр фестиваль, Бачата тэмцээнээр үргэлжилж гуравдугаар сарын 25-нд Гала концерт болох юм байна.