Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрын үед иргэдийн санал гомдлыг хүлээн авдаг байсан 11-11 төвийг өнгөрсөн оны есдүгээр сард татан буулгасан билээ. Тэгвэл тус төвийг дахин ажиллуулахаар болсон тухай өнөөдөр мэдээллээ.
Тус төвийг 2012 онд Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газар нээсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд иргэдийн 120 мянга гаруй саналыг хүлээн авсан гэдэг. Иймд, иргэдийн дуу хоолойг сонсож, олон нийтэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэдэг мэдээллийн 11-11 төвийг зайлшгүй байх шаардлагатай гэсэн үүднээс залуучууд нэгдэн “Олон нийтийн 11-11 төв” гэж шинэчлэн байгуулахаар болжээ.
“Олон нийтийн 11-11 төв” гурав, дөрөвдүгээр сард Эрдэнэт УБҮ-ийн 51 хувийг шалгуулах, хувьчлах асуудлаар иргэдийн санал бодлыг сонсохоор дэвшүүлж байгаа аж.
“11-11 төвд иргэдээс ирсэн мэдээлэл, санал шүүмжлэлийг холбогдох хүмүүс, албан тушаалтанд танилцуулан шийдвэрлүүлж хариу мэдэгдэх бөгөөд нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлын хариуг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллэж байна. Мөн энэ төвийнхөө үйл ажиллагааг өргөтгөн үндэсний сүлжээ бүхий тогтолцоо болгон байнга ажилууллна” гэж Олон нийтийн 11-11 төвийн тэргүүн М.Хүдэрбаатар ярьсан байна.
Түүнчлэн “Олон нийтийн 11-11 төв” гурав, дөрөвдүгээр сард Эрдэнэт УБҮ-ийн 51 хувийг шалгуулах, хувьчлах асуудлаар иргэдийн санал бодлыг сонсохоор дэвшүүлж байгаа аж.
Сануулахад, “Олон нийтийн 11-11 төв” нь 77121111 утас болон 1111.mn вэбсайтаар өдөр бүр 09.00-18.00 цагт иргэдийн санал гомдол, мэдээллийг хүлээн авах юм байна.