Сар шинийн баярын амралт улсын хэмжээнд энэ сарын 25-ны бямба гаригаас буюу өнөөдрөөс эхэллээ. Баярын амралтын өдрүүдэд нийслэлчүүд цахилгаан, дулаан, хэрэглээний халуун, хүйтэн устай холбоотой гэмтлийн мэдээллийг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдахын төв /ОСНААУГ/-ийн Дуудлагын төвийн 70005454 дугаарын утсаар өгч, шуурхай үйлчилгээ авах юм байна.

Дуудлагын төвийн операторууд нийслэлийн бүх дүүргийн дуудлагыг авч, харьяа контор руу нь холбож өгч ажиллана.

ОСНААУГ-ын харьяа нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 16 салбар байгууллага баярын амралтын өдрүүдэд 24 цагаар ажиллах бөгөөд тус төвийн ээлжийн инженер 325595 дугаарын утсан дээр 24 цагаар ажиллах тул сантехник, цахилгаантай холбоотой томоохон гэмтэл гарвал уг утас руу залгаж болох юм байна.

-Цахилгаан, дулаан, халуун, хүйтэн устай холбоотой бүхий л дуудлага авах утас: 70005454

-Ээлжийн инженер: 325595 .