Монгол Улс, ОХУ-ын хилийн бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалтаар тохиролцсоны дагуу Монгол, Оросын хилийн боомтууд Монголын уламжлалт сар шинийн баяр болон ОХУ-ын Эх орноо батлан хамгаалагчдын өдрүүдэд дараах хуваарийн дагуу ажиллана.

Цагааннуур-Ташанта боомт II/23, 27,28, III/01-ний өдрүүдэд

Ханх-Монд боомт II/23-наас III/01-ний өдрүүдэд

Ульхан-Дээд ульхан боомт II/23-наас 28-ны өдрүүдэд

Боршоо-Хандгайт боомт II/27, 28, III/01-ний өдрүүдэд

Тэс-Шар суурь боомт II/27, 28, III/01-ний өдрүүдэд

Арцсуурь-Цагаантолгой боомт II/27, 28, III/01-ний өдрүүдэд тус тус амарна.

Харин Олон Улсын авто замын Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевск, төмөр замын Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьевск боомтууд хуваарийн дагуу амралтгүй ажиллах юм байна.