Төрөөс ахмад настны талаар баримтлах бодлого, УИХ-аас баталсан Ахмад настны тухай хуулийг сурталчилан таниулах зорилгоор Ерөнхий сайдын ивээл дор “Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” үндэсний чуулганыг маргааш Төрийн ордын Их танхимд зохион байгуулах гэж байна.
Энэхүү чуулганд бүх аймаг, нийслэл, сум, дүүргийн төлөөлөл 600 гаруй ахмад настан оролцох ба холбогдох яамд, Ахмадын холбоо илтгэл, мэдээлэл хэлэлцүүлж, ахмадуудын санал, хүсэлтийг сонсон хүлээн авч, цаашид төрөөс авч хэрэгжүүлэх арга хэмжээнд тусгаж ажиллах юм.
Үндэсний чуулган нь Засгийн газрын ахмад настны талаарх зорилтууд, Ахмад настны тухай хуулийг сурталчлан таниулах цаашид төрөөс ахмадын талаар гарах шийдвэр бодитой байхад чухал ач холбогдолтой. Чуулганд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Монголын ахмадын холбооны төлөөллүүд оролцох юм.