Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн улсын дугаар 1, 6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард албан татвар, төлбөрийг төлөхөөр заасан билээ.
Улаанбаатар хотын хэмжээнд 1, 6 тоогоор төгссөн улсын дугаартай 80 757 тээврийн хэрэгсэл байдгаас өнөөдрийн байдлаар 18 060 тээврийн хэрэгсэл буюу 22.4 хувь нь албан татвар, төлбөрт хамрагдсан байна. Иймд, Нийслэлийн Татварын газраас албан татвар, төлбөртөө идэвитэй хамрагдахыг нийт тээврийн хэрэгсэл эзэмшигчиддээ уриалж байна.

Албан татвар, төлбөр төлөх газрууд:
Тээврийн хэрэгслийн албан татварын хувь хэмжээ:

Агаар бохирдлын төлбөрийн хувь хэмжээ:

Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээ:

Албан татвар, төлбөр төлөх дансны мэдээлэл:

2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар нэгдүгээр сард татварт хамрагдсан тээврийн хэрэгслийн судалгааг дүүрэг тус бүрээр харуулбал:

Татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх захиргааны хариуцлага:
"...75.1.4. дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар, алданги, торгууль төлөхөөс зайлсхийсэн хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж Татварын ерөнхий хуульд заасан байдаг.