Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, салбар бүрт амжилттай ажилласан хүмүүсийг шагнасан билээ.

Тэгвэл энэ үеэр Хөгжим бүжгийн коллежийн Циркийн багш Хишигтийн Ганболдыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байна. Түүний одонг өнөөдөр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан гардуулжээ.

Х.Ганболд нь тус салбарт 30 гаруй жил ажиллаж, Монголын циркийн урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн. Тэрээр өнгөрсөн хугацаанд нийт 50 гаруй мэргэжлийн циркийн жүжигчин  бэлтгэсөн бөгөөд түүний шавь нар тив, дэлхийд алдраа дурсган, салбартаа амжилттай ажиллаж байгаа юм.