Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй лабораториуд нэгдэж, Монголын лабораторийн нэгдсэн сүлжээг байгуулжээ.
Ингэснээр лабораторууды чанар сайжирч, үйл ажиллагаа нь үндэсний болон олон улсын стандартад нийцэж, чанарын хөндлөнгийн хяналтыг сайжруулах юм байна.
Улмаар өнөөдөр лабораторийн нэгдсэн сүлжээний Удирдах Зөвлөлийн гишүүд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өгсөн байна. Хуралд оролцогчид “Лабораторийн шинжилгээний эргэлзээтэй хариу, зөрүүтэй байдлаас шалтгаалан иргэд эдийн засаг, сэтгэл санааны хохирол амсах явдал түгээмэл байдаг нь энэхүү нэгдсэн сүлжээ бий болж ажиллах шалтгаан” гэжээ.
Түүнчлэн “Ард иргэдэд өнөөдрөөс эхлээд Монголын лаборатори чанар муутай гэдэг ойлголтгүй төрүүлэхгүй болно. Бид өөрсдөө эвлэлдэн нэгдэж асуудлуудаа шийддэг бүтцийг бий болголоо” хэмээсэн байна.
Өнөөдрийн байдлаар дараах лабораториуд Монголын лабораторийн нэгдсэн сүлжээнд нэгджээ.
-УЛСЫН ЭМНЭЛГИЙН ЛАБОРАТОРИУД-
-ХУВИЙН ХЭВШЛИЙН ЛАБОРАТОРИУД-