Жүдо бөхийн 2017 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий эрэгтэйчүүдийн +100кг-д зодоглосон Н.Түвшинбаяр Улсын аварга боллоо.
Энэ жинд аваргын төлөө “Женко” клубын бөх Б.Сугаржаргал, Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр нар хүч үзэж, цагаан талаас гарч барилдсан Н.Түвшинбаяр торгуулиар ялав. Ингэснээр тэрээр +100 кг-ийн жинд анх удаа улсын аварга болж байгаа юм.
Харин хүрэл медалийг “Алдар” спорт хорооны тамирчин Ө.Дүүрэнбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Бат-Орших нар хүртжээ.