
Шинэ жилийн баярыг амттай хоол, гайхалтай бэлэг, гацуур модгүйгээр төсөөлшгүй. Тэгвэл өнөө орой баярынхаа ширээг хэрхэн засах талаар бодож суугаа эзэгтэй нарт энэхүү зөвлөгөөг хүргэж байна.
Ширээгээ засахаас өмнө:
-Шинэ жилийн уур амьсгал оруулах зүйлээр орчноо чимэглээрэй /гэрлэн чимэглэл, баярын лааг бэлдэх, эсвэл салфеткаа гоё өнгийн туузаар боох гэх мэт/ .
-Мөн ширээнийхээ голд жижигхэн гацуур тавих хэрэгтэй.
1.Эхлээд танд чамин суурь хэрэгтэй

-Юуны өмнө та ямар орчинг бий болгомоор байгаагаа бодоод, өнгө болон загвараа сонгоорой.
-Шинэ жилийн өнгө гэдэгт улаан, ногоон, цагаан, алтан шар өнгө ордог.
-Хэрвээ та тайван, амар амгалан байдлыг бүрдүүлмээр байгаа бол саарал, хар өнгийг сонго. Харин хөгжилтэй, гэрэл гэгээтэй уур амьсгалыг бүрдүүлмээр байгаа бол тод гэгээлэг өнгийн суурийг сонгох нь зүйтэй.
-Ямар өнгө, загвартай суурьтай байгаагаас шалтгаалан таны ширээний засалт болон бүрдүүлэх орчин тань өөрчлөгдөнө гэдгийг санаарай.
2. Тавгаа байрлуулж үзэх

-Хэрвээ та сууриа сонгосон бол таваг, сэрээгээ байрлуулж үзээрэй.
-Ингэж байрлуулж үзсэнээр та "хаана, ямар хоолоо өрөх" зэргийг мэдэх боломжтой юм.
3. Амны алчуур болон салфетка бэлдэх

-Амны алчуур болон салфеткийг хаана байрлуулах вэ гэж та бодож байна уу?
-Юуны өмнө та орох дуртай ресторандаа очоод алчуур болон салфеткийг хэрхэн гоё хэлбэрт оруулсан мөн хаана тавьсныг олж хараарай. Тэгээд дараа нь өөрөө хийж үзээрэй.
4. Ширээгээ зөв засах

-Хаана виноны хундага, сэрээ, халбага байх вэ гэдгийг сайн бодоорой.
-Та хоол идэхэд хэрэгтэй зүйлсийг ширээн дээрээ цэвэрхэн, зөв өрж чадсан бол таны ширээ "ТАНСАГ" харагдах болно шүү.
5. Бэлтгэсэн хоол, амттанаа өрөх

-Ингээд ширээгээ зөв зассан бол бэлдсэн хоол, амттанаа ширээ рүүгээ зөөгөөрэй.