"Утааны эсрэг ээжүүд” холбооноос санаачлан тайван жагсаал хйихээр болсон билээ. Тэд агаарын бохирдол, хотын утаанаас үүдсэн хүүхдийн өвчлөл их байгаад ийнхүү сэтгэл зовниж жагсахаар болсон билээ.

Тэгвэл уг жагсаал өнөөдөр 12:00 цагт Сүхбаатарын талбайд эхэлж, 14:00 цагт дуусах юм.

Зохион байгуулагчдын зүгээс бусад эцэг эхчүүдийг идэвхтэй оролцохыг уриалж буй. Жагсаалд оролцох хүмүүс өөрсдийн үзэл бодол нөхцөл байдлыг илэрхийлэх лоозон самбар лаа зэргээ бэлдэж ирэх юм байна. Мөн энэ үеэр Засгийн газарт тодорхой шаардлагууд хүргүүлэх юм.

Дашрамд дурдахад, хорт утаа аюултай хэмжээнээс 15 дахин их болсноор хүүхдүүд жилд 2-4 удаа уушигны хатгаа өвчнөөр өвчилж, антибиотек судас рууга байнга шахуулах нь жирийн амьдралын хэвшил мэт болжээ.

Мөн утааны шууд бус нөлөөнөөс үүдэн өвлийн улиралд зулбалт дөрөв дахин нэмэгдэж, төрөх дөхсөн хүүхдүүд хэвлийдээ амьгүй болж байгаа гэдгийг ээжүүд хэлж байгаа.