
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам шинэ оны босгон дээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд 2016 онд гарсан топ 10 үйл явдлыг нэрлэсэн байна. Энэхүү жагсаалтыг гаргахын тулд манай улсын холбогдох яам, газруудтай хамтран ажилласан гэнэ. Эдгээр 10 үйл явдлыг сонирхуулъя.
Нэг. Хятад-Монгол-Орос гурван орны төрийн тэргүүн гурав дахь уулзалтаа хийв
2016 оны зургадугаар сарын 23-нд БНХАУ-ын дарга Си Зиньпин Ташкентад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нарын хамт Хятад, Монгол, Оросын удирдагчдын гурав дахь уулзалтыг зохион явууллаа. Уулзалтыг Си Зиньпин дарга удирдав. Гурван орны төрийн тэргүүн "Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгилын төлөвлөгөөний хөтөлбөр" зэрэг баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсон. Мөн тухайн өдөр Си Зиньпин дарга Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой уулзсан байна.
Хоёр. Ли Кэчян Ерөнхий сайд Монгол Улсад айлчлан АСЕМ-ийн дээд түвшний уулзалтад оролцов
2016 оны долдугаар сарын 13-16-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Ерөнхий сайд Ж. Эрдэнэбатын урилгаар Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, АСЕМ-ийн дээд түвшний 11-р уулзалтад оролцов. Энэ хугацаанд Ерөнхий сайд Ли Кэчян Монголын удирдагчид, тэрчлэн АСЕМ-ийн дээд түвшний уулзалтад оролцож байгаа олон орны удирдагчидтай уулзсаны зэрэгцээ АСЕМ-ийн дээд түвшний уулзалт дээр үг хэлсэн байна.
Гурав. Нөхөр Лю Юньшань Монгол Улсад албан ёсны найрсаг айлчлал хийв
2016 оны аравдугаар сарын 1, 2-нд Монгол Улсын Ардын намын дарга, УИХ-ын дарга М.Энхболдын урилгаар ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга Лю Юньшань Монгол Улсад албан ёсны найрсаг айлчлал хийж, Монгол Улсын тэргүүнтэй уулзан хүмүүнлэгийн салбарын харилцааны олон арга хэмжээнд оролцлоо.
Дөрөв. Монгол Улсын Ардын намын дарга, УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-д айлчлан "ХКН болон дэлхийн яриа хэлэлцээр" арга хэмжээнд оролцов
2016 оны аравдугаар сарын 13-20-нд Монгол Улсын Ардын намын дарга, УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-д хүрэлцэн ирж "ХКН болон дэлхийн яриа хэлэлцээр" арга хэмжээнд оролцож, тус улсад айлчлал хийлээ. Энэ хугацаанд ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян, нөхөр Лю Юньшань нарын зэрэг хүмүүс түүнтэй уулзав. Мөн оны 3-р сард М.Энхболд Монгол Улсын УИХ-ын даргын орлогчийн хувиар Хятад улсад айлчлал хийсэн байна.

Тав. БНХАУ Монгол Улсын АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэв
2016 оны долдугаар сарын 15, 16-нд АСЕМ-ийн дээд түвшний 11-р уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян нарын зэрэг 50 гаруй улс орон, олон улсын байгууллагын удирдагчид уулзалтад оролцсон байна. Монголын тал тус уулзалтыг амжилттай зохион байгуулахад дэмжиж Хятадын Засгийн газар их хэмжээний эд материал болон техникийн туслалцаа үзүүлсэн байна.
Зургаа. Хятад, Монголын гадаад харилцааны байгууллага стратегийн яриа хэлэлцээр хийв
2016 оны зургадугаар сарын 16-18-нд Хятадын Гадаад харилцааны яамны сайдын туслах Күн Юуань Юү Монгол Улсад айлчилж, Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэн нартай уулзаж, Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Ганхуягтай Хятад, Монголын Гадаад харилцааны яамны стратегийн хоёр дахь яриа хэлэлцээрийг хийсэн байна.
Долоо. Хятад, Монгол эдийн засаг, худалдааны бүтээлч хамтын ажиллагааг тогтвортой дэмжив
2016 онд "Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгилын төлөвлөгөөний хөтөлбөр"-т гарын үсэг зурж албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн юм. Хоёр орны дээд түвшний харилцан айлчлал олширч, эдийн засаг, худалдааны салбарт хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурсан байна. Хятадын худалдааны яамны сайд Гао Хүчэн Монгол Улсад айлчлан Хятад, Монголын эдийн засаг худалдааны нэгдсэн комиссын 14 дэх хуралд оролцсон байна. Хятадаас Монгол Улсад хэрэгжүүлж буй буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл олгох төслүүдийг идэвхтэй дэмжих болсон байна.
Найм. Хятад, Монголын хүмүүнлэгийн салбарын харилцаа өдөр ирэх тутам нягт болов
2016 онд "Хятадын кино театр" арга хэмжээ болон Хятад-Монголын хүмүүнлэгийн салбарын харилцааны фото зургийн үзэсгэлэн, Хятад-Монголын хэвлэл мэдээллийн форум, "Хятадыг танин мэдэх, Монгол дахь аялал", "Хаврын баяр-Хятадын өдөрлөг" зэрэг олон арга хэмжээг Монгол Улсад амжилттай зохион байгуулсан байна. Хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд ч мөн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, хэвлэл мэдээлэл, залуучуудын солилцооны үйл ажиллагааг дэмжих болсон байна.
Ес. Хятадын шилдэг кино телевизийн бүтээлийг монгол хэлнээ орчуулан Монголын дэлгэцнээ үзүүлэв
2014 оны наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад айлчлах үеэрээ ирэх таван жилд Хятадын шилдэг кино телевизийн бүтээлийг монгол хэлнээ орчуулан Монголын талд үнэ төлбөргүй олгоно гэж мэдэгдсэн байна. Анхны бүлэг олон ангит кино "Бээжин хотын залуус", "Эгэл ертөнц", "Залуу эмч" зэрэг гурван киног монгол хэлнээ орчуулан 2016 оны зургадугаар сарын 30-наас Монгол Улсын телевизээр цацаж үзэгчдийн хүртээл болгосон байна.
Арав. Хятад, Монголын цэргийн салбарын аюулгүй байдлын харилцаа, хамтын ажиллагаа үргэлжлэн гүнзгийрэв
2016 онд Хятадын Цэргийн Төв Зөвлөлийн Нэгдсэн штабын орлогч дарга хурандаа генерал Сүнь Жяньгүө, Цэргийн зөвлөлийн Батлан хамгаалалтын ухуулгын газрын орлогч дарга, хошууч генерал Мү Минбин нар Монгол Улсад айлчлан, Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хошууч генерал Д.Даваа БНХАУ-д айлчлан, Хятадын Ардын Чөлөөлөх Арми "Хааны эрэлд-2016" олон улсын энхийг сахиулах сургуулилтад цэргийн албан хаагчдаа илгээн оролцуулж хоёр армийн харилцааг улам гүнзгийрүүлсэн байна.