Орос-Зөвлөлтийн цирк, кино урлагт арилшгүй ул мөрөө үлдээсэн алдарт Юрий Никулины мэндэлсний 95 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэрээр амьд сэрүүн ахуйдаа циркийн урлаг, тайз, дэлгэцийн урлагт тэнцүүхэн зүтгэж явсан бөгөөд нэр хүнд нь ЗХУ төдийгүй дэлхийд цуурайтсан гарамгай зүтгэлтэн байсан юм. Бид нэрт жүжгчний гэргийг Татьяна Никулинагийн амьд сэрүүн ахуйдаа “Экспресс газета” сонинд өгсөн дурсамжийг хүргэж байна. дурсамжид Ю.Никулиныг алдар нэрийн оргилд байх үед нь “Москва, Кремль, Никулинд” гэж хаягласан захидлууд ирдэг байсан талаар дурьдагдсан буй. Түүнээс өмнө ЗХУ-ын хамгийн алдартай тамирчин, дэлхийн хөлбөмбөгийн бүх цаг үеийн шилдэг хаалгач Лев Яшин л ийм байсан билээ.
Хайр дурлалтай кинонд тохирдоггүй Ю.Никулин

Найруулагч Алексей Герман “Дайнгүй 20 хоног” киноны гол дүрд Юраг сонгож, зураг авалт нэлээд явчихсаны дараа хайр дурлалын тал дээр жүжиглэх ямар ч авьяасгүй болохыг нь мэдсэн гэдэг. Сүүлдээ бүр арга ядаад Людмила Гурченкотой нэг өрөөнд амьдруулсан гэдэг. Хооронд нь “ямар нэг мэдрэмж үүсч магадгүй” гэсэндээ тэр шүү дээ. Энэ ч үнэхээр киног үнэмшилтэй болоход тус хүргэсэн гэсэн.
Олон жилийн дараа Юра тэр хоёр ярилцаж байхдаа энэ талаар дурсахад нь надад хэлэх үг олдоогүй.
Олон жилийн дараа Юра тэр хоёр ярилцаж байхдаа энэ талаар дурсахад нь надад хэлэх үг олдоогүй. “Баярлалаа чам, Леша” л гэсэн. А.Германтай ажиллаж байхдаа ч, К.Симоновтой ажиллаж байхдаа ч тэр минь хайр дурлал харуулсан жүжиглэлт л хийж чаддаггүй байсан гэдэг. Гадаад төрх нь ч тохирдоггүй байсан байх. Ийм хүнд ямар гайхамшигаар хайр дурлалын баатрын дүр оноочихсон юм бүү мэд.
“Модод өндөр байхад” кино түүний хувьд анхны тийм дүр нь байсан юм. Алексей Герман нэг удаа “Л.Гурченко, Юра хоёрын зураг авалт хагас нүцгэн байдалтай явагдах ёстой байсан” гэж хэлж байсан. Гэхдээ яагаад ч юм дараа нь тэр бодлоосоо татгалзсан гэнэ лээ. Манай хүн хэдийгээр баатрын дүрд тоглож байсан ч гэсэн алиалагчийн авьяасаа байнга гаргаж нөгөө хэдийгээ инээлгэдэг байж. Хайр дурлалын зураг авалт маш амжилттай өрнөж, Людмила Гурченко “Намайг тэрвээч, чиний минь гар ямар хүчтэй юм бэ” гэж хэлдэг хэсэг дээр ирээд байж л дээ. Тэгэхэд манай хүн гэнэт зохиолд огт байхгүй “Хөл минь бас ямар хүчтэй гээч” гэж хэлээд бүгдийг баллаад хаячихсан байдаг. Бүгд инээхэд Аиексей Герман л үхтлээ уурласан гэдэг юм.
Тэр бас ийш тийшээ надгүйгээр явах тун дургүй байсан. 1961 онд би Торгон цэргийн дууль” киноны Шурочка Азаровагийн дүрийг авчихаад байхад болиулсан хүн дээ. Морь унасан зураг авалт ихтэй, надад бол үнэхээр сонирхолтой байсан. Гэвч тэр маш “Тоглуулахгүй ээ” гэж маш хатуу хэлж билээ. Манай гэр бүлд түүний үг л хууль байдаг байлаа.
Сүйт бүсгүй нь түүнийг хүлээж чадаагүй

Бид 1949 онд танилцсан. Тэр хүртэл түүний амьдрал тийм ч сайхан байгаагүй юм билээ. Юра нэг биш, хоёр дайнд явсан хүн шүү дээ. Эхлээд Финланд-Оросын дайны өмнө цэрэгт татагдсан. Удаагүй байтал Эх орны дайн эхэлсэн хэрэг. 10 жилд байхад нь түүнд Рита гэдэг охин таалагддаг байжээ. Фронтод тулалдаж байхад нь тэр Рита өөрөө эхэлж Юрад захиа бичсэн гэдэг.
10 жилд байхад нь түүнд Рита гэдэг охин таалагддаг байжээ. Фронтод тулалдаж байхад нь тэр Рита өөрөө эхэлж Юрад захиа бичсэн гэдэг.
Тэр өдрөөс хойш гал халуун хайрын үгтэй захидал солилцох болсон байна. Дайн дуусгаад Москва буцаж, Ритатай гэрлэх, тэгээд урлагийн сургуульд орох хоёр л мөрөөдөл нь болж хувирсан гэдэг юм. Дайн түүнд ихийг харуулсан, тийм ч учраас алиалагчийн авьяас нь илрэхээс өмнө жүжигчний чадвар суучихсан байсан юм. Гэхдээ дайнд үзэж харснаа ярих дургүй байж билээ.
Ингээд дайн ч дуусч, мань хүн Москвадаа эргэж иржээ. Ритагийн зураг дотор нандигнаастай чемоданаа бариад л... Тэд уулзаж, кинонд ч хамт явдаг байж. Аав ээждээ хэлээд өрөө гаргаж өгөх зөвшөөрөл ч авчээ. Сайтар бодож төлөвлөсний эцэст гэрлэх саналаа тавихад нөгөө хүүхэн нь татгалзсан гэдэг. Фронтын баатартай захидлаар харилцаж, хүлээх нь сэтгэлийн кайф өгдөг байж л дээ.
“Чамайг зүгээр л найзаа гэж боддог” гэж хэлсэн гэсэн. Дараа нь тун удалгүй нөхөрт гарсан гэнэ лээ. Мэдээж, энэ нь Юрагийн хувьд хүнд цохилт болсон. Гэхдээ тэр Ритаг буруутгаагүй, жилийн дараа ч гэсэн яаж амьдарч байгааг нь анхаарсаар байсан гэдэг.
Дараа нь бас нэг таагүй зүйл тохиолдсон нь Театр урлагийн сургуульд орох гээд бүтэлгүйтсэн явдал байлаа. Элсэлтийн шалгалт дээрээ манай хүн А.С.Пушкины ‘Торгон цэрэг” хэмээх өөрт нь огт зохицохгүй зохиолыг уншсан юм. Аав Владимир Андреевич нь сонгож өгсөн гэдэг юм. Гэвч тэнцээгүй. Дашрамд дурьдахад аав нь их хүнд хүн байсан. Ю.Никулины нэг ч киноны нээлт дээр ирж байгаагүй. Хүүдээ атаархаж явдаг юм шиг надад санагддаг байв.

Гэхдээ удалгүй юм сайн тал руугаа эргэж эхэлсэн л дээ. Юрий циркийн сургуульд суралцах болж, гурван жилийн дараа надтай учирсан. 1949 онд би Тимирязевын нэрэмжит академид суралцаж байсан юм. Үнэнийг хэлэхэд, энэ сургуульд морин спортын секц байдаг болохоор нь л сонгож авсан юм. Нэг удаа алдарт алиалагч Карандаш циркийи морьдыг тусгай үзүүлбэр бэлтгэхэд туслахыг хүссэн юм. Дөнгөж шинэ жүжигчин Юрий Никулин, Михайл Шуйдин нар тэр үед Михаил Николаевич Румянцевтай /жинхэнэ нэр нь Карандаш/ ажиллаж байж. Ингэж бид танилцсан.
Нэг удаа тэр намайг цирк рүү хамт явахыг урилаа. Гэтэл морь нь бусгаж манай хүнийг аваад шидчихсэн. Би эмнэлэг дээр ирэхгүй байж чадаагүй. Хөл нь хугарчихсан, харахаас ч аймаар болчихсон байж билээ. Би бараг өдөр болгон очино, нэг мэдэхэд өдөржингөө юм яриад суучихсан байна. Тэр үед л салах дургүй байгаагаа мэдэрцгээсэн. Тэгж байтал гэрийнхэн маань ч мэдсэн.
Анх түүний талаар гэрийн-хэндээ дуулгаж байснаа санаж байна. “Би нэг хүнтэй танилцсан гэж хэлж байсан шүү дээ. Тэр хүн жүжигчин" гэж эхэлсэн. ‘Тэр хүн чинь тэгээд ямар театрт тоглодог юм”, ‘Театрт биш ээ. Циркт тоглодог юм, тэр алиалагч”... хэсэг дуугүй болсноо аав “Охин минь. Би цирк үзэж байлаа. Тайзан дээр тоглож байсан алиалагч нүүрээрээ үртэс шааж унахад үзэгчид “Ой Ой” гэж орилолдсон. Тэр согтуу байсан юм даа” гэж билээ. Аль 1911 оны явдлыг дурссан нь тэр. Бас дурамжхан байгаа нь нүүрэн дээр нь бичээстэй байсан юм.
Гэсэн ч cap орчим “хэлэлцээр” хийсний эцэст Юраг гэрийн-хэнтэйгээ танилцуулахаар болж билээ. Юра ирээд л тэдний эргэлзээг арилгаж чадсан. Ухаалаг, олон талын мэдлэгтэй хүн болохоор тэр... Манайхны амьдардаг таван өрөө байрыг бүхэлд нь эзэгнэн дэрээр юм уу усаар байлдаж тоглодог байлаа. Тэгэхэд би жаахан охин байсан бол Юра 30 дөхчихсөн байсан мөртлөө л... Циркийнхэн аялан тоглолтоор их явна. Нэг удаа АНУ, Канадаар хагас жил явчихаад ирэхэд нь гурван настай хүү Максим маань “Сайн уу ах аа” гэж мэндэлж билээ. Тэгэхэд ‘Төрсөн хүү минь намайг мартжээ” гээд их уурлаж билээ.
Моргуновт дургүй, Вицинтэй хэл амаа ололцдоггүй Ю.Никулин

60-аад он гэхэд тэр циркийн нэр хүндтэй жүжигчдийн нэг болсон байв. Гэсэн ч цэцэрлэгт зугаалж, ресторанд хооллож болоод л байдаг байлаа. Харин А.Гайдайн найруулсан, Моргунов, Вицин, Юра гурвын тоглосон анхны кино дэлгэцэнд гарснаас хойш бүх юм өөрчлөгдсөн дөө. Хаа явсан газар нь хүмүүс шаваад тайван байлгахаа больсон. Такси барилаа гэхэд л дөрвөн машин зогсчихоод булаацалдаж, зодолдох шахна.
Балбесийг амьдаар нь харахыг бүгд л хүсч байгаа нь тэр. “Москва, Кремль, Никулинд” гэж хаягласан захидлууд ч ирэх болсон.
Бараа таваар хомс цаг үед ч манайх хангалуун байлаа. Бараа авахад мөнгө төлөх хэрэгтэй, гэтэл манай хүнтэй бол дэлгүүрийн захирал нь уулзаж, юм хум өгөөд гаргана. Урилга заллага ч ирдэг хэвээрээ байсан. Нэг удаа Андрей Макаревич хоол хийдэг нэвтрүүлэгтээ оролцохыг урихад "Андрюша минь өндөг чанаж, зайдас шарж л чадна өөр юу ч чадахгүй шүү дээ” гэж хэлж байж билээ. Онигоонд дуртай. Зузаан дэвтэр дээр онигоо зохионо. Анхны сонсогч нь би болдог байлаа.
Моргунов, Вицин хоёртой тэр тийм ч муу харьцаатай байгаагүй. Гэхдээ Моргунов “ГурвалЧш бүх гавьяа Никулин дээр илүү ногдож байна гэж үздэг байсан шиг байгаа юм. Вициныг Юра маш чадварлаг жүжигчин гэж үздэгээ хэзээ ч нууж байгаагүй. Гэхдээ яриа таардаггүй байсан байх. Нэг удаа Вициныд зочилж очиход ярих ч юм олдохгүй их уйтгартай байсан юм даг. Гэхдээ л Гайдайн гурвал уулзалт, аялал гээд байнга л цуг байдаг байсан даа. Харин Юрад ганцхан л дайсан байсан нь алиалагч Олег Попов. Муу хэлэх боломжийг алддаггүй байж билээ.
Эрх баригчдыг “Бараар тасар татуулна” гэж сүрдүүлдэг Ю.Никулин

Цветной бульвар дахь циркийг сэргээн босгох ажилд Юра амьдралынхаа дөрвөн жилийг зарцуулсан юм. Мөнгө гуйж, сайд дарга нарын өрөөг сахина. Ингэж явсаар мөнгө олж циркээ ч барьсан. Нэг юм санаанаас гардаггүй юм. 90-ээд онд ард түмэн төдийгүй циркийн амьтад өлөн зэлмүүн амь зогоож байв. Барнуудыг тэжээх мах нь дуусчээ. Хоёрхон хоногийн нөөц үлдсэн байж. Циркт мөнгө байхгүй, мөнгө байсан ч дэлгүүрүүд хоосон...
Тэр үед Юра Михайл Горбачев дээр явж ороод “Михаил Сергеевич, барнуудад хоёрхон хоног хооллох мах үлдсэн гэдгийг танд дуулгая. Max дууссаны дараа би барнуудыг машинд ачиж, Кремльд аваачаад эрх баригчдын урдаас торных нь хаалгыг нээх болно. Тэд яахаа өөрсдөө мэднэ” гэж хэлсэн гэдэг юм. М.Горбачев инээж, ердөө маргааш нь гэхэд хоёр долоо хоног хүрэлцэхүйц нөөц буулгасан гэнэ лээ. Цветной бульвар дахь циркийг Юраг өнгөрснөөс хойш хүү Максим маань удирдаж байгаа.