Фитнессийн ДАШТ Тайланд улсад үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж 19 тамирчин өрсөлдөж байгаа билээ.
Тэгвэл дөнгөж сая Дэлхийн аварга Г.Угалзцэцэг алтан медель хүртлээ. Тэрээр 2015 онд дэлхийн аварга болж байсан юм.
Тус тэмцээн өнгөрсөн сарын 29-ний өдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 5-ны өдөр үргэлжлэх юм.

