Засгийн газрын хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар холбогдох санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцжээ. Улмаар Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулахаар болсон байна. Ажлын хэсэгт Үндсэн хуулийн эрх зүйн асуудлаар мэргэшсэн, энэ чиглэлээр ажилладаг эрдэмтэд, суудлаачид, хуульчдыг өргөнөөр оролцуулах юм байна. Ажлын хэсгийг байгуулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт нарт үүрэг болгожээ.