Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Мөнхтуяагийн зохиол “Ээж” уран сайхны кино өнгөрсөн сарын сүүлээр ОХУ-ын Бүгд найрамдах Башкортостан улсын нийслэл Уфа хотод болсон “Мөнгөн Акбукат” кино урлагийн наадамд амжилттай оролцсон билээ. Уг киноны гол дүрд тоглосон Монгол Улсын ардын жүжигчин Д.Мэндбаяр “Мөнгөн Акбукат” наадмын “Шилдэг эмэгтэй дүрийн шагнал”-ыг хүртсэн юм.
Тэгвэл “Ээж” кино хилийн чанадаас дахин нэг шагнал хүртжээ. Тодруулбал, аравдугаар сарын 24-нөөс энэ сарын 1-ний өдрүүдэд АНУ-ын Лос Анжелес хотод болсон “Asian World Film Festival” наадмын шилдэг таван киноны нэгээр шалгарчээ.