“Азийн шилдэг кино наадам” энэ сарын 24-ний өдөр Лос-Анджелест эхэлсэн.

Тус наадамд Азийн 50 гаруй орны кино уран бүтээлчид оролцож, 7 номинацид өрсөлдөж байна. Уг наадамд энэ оны Оскар болон Алтан бөмбөрцөг кино наадамд өрсөлдөх кинонууд багтдагаараа онцлогтой аж.

Түүнчлэн кино бүтээгчдийг хооронд нь танилцуулах цаашдаа хамтран ажиллах боломжийг олгодог төдийгүй Азийн кино уран бүтээлчдэд Холливудад танигдах боломжийг нээдэг наадам юм. Энэ удаагийн наадамд манай улсаас “Итгэл”, “Ээж” уран сайхны кинонууд өрсөлдөж буй.

Тэгвэл “Итгэл” киноны өнөөдрийн билет зарагдаж дууссаныг тус наадмыг зохион байгуулагчид албан ёсны пэйж хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

“Дараагийн үзвэр энэ сарын 30-ны өдрийн 11:00 цагаас гарна” хэмээн жүжигчин Б.Амарсайхан өөрийн фэйсбүүктээ бичсэн байна.

“Азийн шилдэг кино наадам” ирэх арваннэгдүгээр сарын 1-ний дуусах юм. "ИТГЭЛ" УСК-ны нээлтээс бэлтгэсэн ФОТО сурвалжлагыг ЭНДЭЭС үзнэ үү.