Бидний ихэнх нь амжихгүй, жингээ барьж байгаа гэх шалтгаанаар өглөөний цайгаа уудаггүй. Гэтэл эсрэгээрээ өглөөний цайгаа уухгүй байх нь таргалалтад нөлөөлдөг байна.
Учир нь өглөө хоосон гарсан ходоод өдрийн турш илчлэг өндөртэй хоол хүнс ихээр хэрэглэхэд нөлөөлдөг аж. Тиймээс Монгол хүнд тохирсон өглөөний цайны жорыг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төвөөс гаргажээ.
Энэхүү цэс нь хамгийн хялбар, энгийн, богино хугацаанд бэлтгэж болох, өртөг багатай өглөөний унд юм.





