
Нойр бол юутай ч зүйрлэшгүй чухал зүйл гэдэгтээ хэнч маргахгүй биз ээ. Хэрвээ та нойр дутуу явбал таны сэтгэн бодох чадвар болоод хөдөлгөөний идэвхи суларч, цаашлаад өвчин тусах эрсдэлд орно. Ялангуяа таргалалт, хорт хавдар, чихрийн шижин өвчний эхлэл болно гэж үздэг байна.
Оросын нэрт сэтгэлзүйч, эрдэмтэн И.П.Павлов “Унтах гэдэг нь өдрийнхөө ажилд ядарч туйлдсандаа муужран унахыг хэлэх бус, уураг тархины мэдрэлийн олон сая эсүүдийг үхэхээс аварч, бүх бие махбодыг хэт цочрол, мэдрэлийн ядаргаанаас хамгаалж байгаа явдал юм” хэмээн тодорхойлжээ.
Тэгвэл нойргүйдэл гэж юу вэ...
"Нойр гэдэг амралтын, эрч хүчээ нөхөх боломжоо эдэлж чадахгүй байгаа байдлыг нойргүйдэл гэнэ" хэмээн эрдэмтэн И.П.Павлов тодорхойлсон. Энэ нь ихэвчлэн өглөө сэрэхэд бүх булчингууд өвдөж, хачин зүйлс зүүдлээд байсан ч юм шиг санагдах зэргээр илэрдэг байна.
Олон шөнө нойргүй явсанаас нүднээс гарч, ууртай, арьс хуурайшиж өнгө зүсээ алдан, өтгөн хаталт ихэсдэг аж. Оюун санааны хувьд сэтгэцийн өөрчлөлтүүд илэрч эхэлдэг аж. Юм амархан мартах, амархан уурлаж баярлах, гомдох, уйлах гээд тогтворгүй болж ирдэг нь тогтоогджээ.
"National sleep foundation" насны ангилалаар хүний өдөрт унтах ёстой цагийг судалгаагаар гаргажээ. Мөн нойрны дутагдалд орохгүй байхыг анхааруулж өлдөр бүр дараах хугацаагаар унтаж, амрах ёстойг сануулсан байна.

Хүний хоногт унтах ёстой цаг:

Эх сурвалж: Emch.mn