Зүрх бол цусны эргэлтийн гол эрхтэн юм. Зүрх судасны өвчин нь зүрхийг тэжээдэг титэм судсанд цусны урсгал багасах, саатах үед үүсдэг. Энэ нь зүрхний булчинг хангалттай хүчилтөрөгчөөр хангаж чадахгүй болгох аюултай. Иймд зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зөв хооллолт онцгой чухал үүрэгтэй.
Үүсэх шалтгаан:
- Сэтгэл санааны тогтворгүй байдал, стресс, цочрол
- Удамшил
- Хоол тэжээлийн буруу хэвшил (давсыг хэтрүүлэн хэрэглэх, өөх тос ихтэй хоол, хэтрүүлэн идэх, таргалалт)
- Хорт зуршил (архи, тамхи, кофе)
- Ажил мэргэжил, орчны нөлөөлөл (дуу чимээ, хөдөлгөөний хомсдол)
- Цусны даралт өндөр байх
Зүрх судасны өвчний үед хоолловол зохих хүнс:
- Өөхгүй үхрийн мах
- Хальсгүй тахианы мах
- Загас
- Шар буурцаг, шош, вандуй
- Өндөгний цагаан
- Мөөг
- Гурил, будааны төрөл:
- Улаан буудайн гурил, бор гурил, хар талх
- Хөц, гурвалжин, арвайн будаа
- Овъёос, хивэг, эслэгтэй бүтээгдэхүүн
Өөх тос:
- Ургамлын тос, оливын тос
- Загасны тос
- Эрдэнэшиш, гүнжидийн тос
- Сүү, сүүн бүтээгдэхүүн:
- Тослог багатай сүү
- Тараг, аарц, ээдэм, ааруул
Ногоо:
- Бүх төрлийн хүнсний ногоо, ялангуяа:
- Лууван, байцаа, хүрэн манжин
- Далайн байцаа, замаг
- Ногоон навчит ногоо
- Сармис, өргөст хэмх
Жимс:
- Алим, лийр, гадил, киви
- Үзэм, гүзээлзгэнэ, тарвас, анар
- Амтат жүрж, чангаанз, чавга, хулуу
Хязгаарлах шаардлагатай хоол хүнс:
- Өөх тос ихтэй мах, дотор мах (тархи, элэг, бөөр, зүрх)
- Тослог ихтэй сүүн бүтээгдэхүүн
- Давсалсан, даршилсан хүнс
- Утсан мах, хиам, зайдас
- Өтгөн цай, кофе, хийжүүлсэн ундаа
- Шоколад, майонез, кетчуп
- Бяслаг, цөцгийн тос, зөөхий, өндөгний шар
- Тос ихтэй нарийн боов
Баримтлах хоолны дэг:
- Давсны хэрэглээг багасгах (өдөрт 5 гр-аас хэтрүүлэхгүй)
- Шарсан, хуурсан хоолноос зайлсхийж, чанаж, жигнэж хэрэглэх
- Өдөрт бага багаар 5–6 удаа хооллох
- Эслэгээр баялаг хүнс, шинэ жимс ногоо түлхүү хэрэглэх
- Түүхийгээр идэж болох ногоог аль болох түүхийгээр нь хэрэглэх
- Өөх багатай мах хэрэглэж, архи, тамхинаас татгалзах нь чухал.