Өнөөдөр Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсэг, Дархан-Уул, Эрдэнэт, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлээд буй. Иймд хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы үед дараах арга хэмжээг хэрэгжүүлж, аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөлөө.
Гадагш гарах шаардлагатай бол:
- Малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах,
- Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх,
- Дулаан, хөнгөн бөгөөд сул чөлөөтэй хувцас давхарлаж өмсөх
- Малгай, бээлий, ороолт, нүдний шил хэрэглэж, нүүр, гар, биеэ хамгаалах
Аюулгүй байдлаа хангахад:
- Төөрөх, осгохоос сэргийлж, нөмөр газар бараадах
- Салхинд хийсэж болзошгүй эд зүйлсээ сайтар бэхлэх
- Орон байр, байшин, гэрийн хаалга, цонхыг найдвартай хаах
Мэдээлэл тогтмол авах:
- Цаг агаарын сэрэмжлүүлгийг тогтмол сонсож, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх
- Онцгой байдлын байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг дагахыг зөвлөлөө.