Шалгалтын өмнөх сэтгэл түгшилт, айдас,сандрал зэрэг нь хүүхэд бүрд харилцан адилгүй өөр өөр түвшинд илэрдэг. Иймд шалгалтын өмнөх сэтгэл зүйгээ бэлдэх нь амжилттай үр дүн гаргахад чухал нөлөөтэй. Түүнчлэн шалгалтын өмнөх сэтгэл зүйг зөв бэлдэх нь зөвхөн сайн дүн гаргахад тусалдаг төдийгүй хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, ирээдүйн шалгалт, сорилтуудыг илүү тайван хүлээж авах дадал суулгадаг. Иймд доорх зөвлөмжүүдийг шалгалтад бэлдэх үедээ хэрэгжүүлээрэй.
1. Цагийн хуваарь гаргах
Өөртөө цагийн хуваарь гаргаж, хичээллэх болон амрах цагаа тодорхой байлгах хэрэгтэй. Тодорхой төлөвлөгөөтэй байснаар хэт их стрессээс сэргийлэх боломжтой.
Сүүлийн мөчид бөөнөөр нь бэлдэхээс зайлсхийж, өдөр бүр бага багаар давтах нь илүү үр дүнтэй.
2. Тайван орчин бүрдүүлэх
Хичээллэх орчин тань тухтай, цэвэрхэн, анхаарал сарниулах зүйлгүй байх хэрэгтэй.
Хэт ядарсан, унтаагүй үед сурах чадвар буурдаг тул сайтар амарч байх нь чухал.
3. Бясалгал, амьсгалын дасгал хийх
4. Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх
5. Шалгалтын дараахыг төсөөлөх
6. Хэт их ачаалал өгөхөөс зайлсхий
7. Эрүүл хооллолт
8. Нойроо хангалттай авах
9. Өөрийгөө шагнах
Эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлснээр та шалгалтад илүү бэлтгэлтэй, сэтгэл зүйн хувьд тогтвортой оролцох боломжтой болох юм.