Үнэтэй тос, гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авалгүйгээр эхлээд гар доорх хүнсний материал ашиглаж, борлосон арьсаа цайруулах боломжтой.
Витамин C хэрэглэх
Наранд түлэгдэж борлосон арьсыг цайруулах хамгийн үр дүнтэй арга бол витамин C ихээр агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх юм. Гэрийн нөхцөлд арьсаа хурдан цайруулахыг хүсвэл лемон, тараг, жүрж, алое зэргийг ашиглан макс бэлтгэх боломжтой. Витамин С-гээр хамгийн баялаг жимс болох лемон хэрэглэх нь арьс цайруулах хамгийн үр дүнтэй арга юм.
Лемон цайруулах шидтэй
Лемонд агуулагдах антиоксиад нь арьсыг түргэн цайруулж, нөхөн төлжүүлэх чухал нөлөө үзүүлдэг юм. Арьсаа цайруулахын тулд Лемоны шүүсийг усанд найруулж уух, дангаар нь түрхэх, эвсэл бусад бүтээгдэхүүнүүдтэй холин маск тавих хэлбэрээр хэрэглэж болдог. Лемоны маск бэлтгэх заавар: нэг ширхэг нимбэгийн шүүс, нэг ширхэг өндөгний цагаан, 10гр элсэн чихрийг /эсвэл органик зөгийн бал/, 100мл буцалсан усанд өнгө нь цайвар болтол сайтар хольж хутгасны дараа нүүрэнд жигд түрхэнэ. Ингээд 30-40 минут байлгасны дараа усаар сайтар угааж арилгаад чийгшүүлэгч эсвэл тэжээлийн тос түрхээрэй.
Тараг түрхэх нь үр дүнтэй аргуудын нэг
Хольцгүй элгэн тараг түрхээд хорин минутын дараа цэвэр усаар угаана. Зарим үед тэр чигт нь унтаад өглөө нь бүлээн усаар угааж ч болдог. Энэ аргийг долоо хоног тасралтгүй хэрэглэвэл үр дүн нь мэдэгдэх болно. Тарганд агуулагдах витамин C нь арьсыг цайруулж, нөхөн төлжүүлдэг. Мөн гурван хоолны халбага өтгөн органик тараг, нэг хоолны халбага органик зөгийн бал, буюу тал нимбэгийн шүүсийг шахаж сайтар холиод нүүрний арьсанд жигд түрхээд 30-40 минут болсны дараа угааж цэвэрлэж болох юм.
Ус уух нь арьсанд тустай
Наранд удаан явсны дараа хүний бие маш их шингэнээ хөлс болгон гадагшлуулснаар шингэний дутагдалд ордог энэ нь арьс харлах бас нэгэн шалтгаан болдог. Тиймд биеийн шингэнээ тэнцвэржүүлэх үүднээс шингэн зүйлсийг уух хэрэгтэй. Наранд удаан явах бол их хэмжээний цэвэр усны нөөцтэй явахыг зөвлөж байна. Уснаас өөр шингэн зүйл буюу хийжүүлсэн ундаа, кофе зэрэг элсэн чихэр ихээр агуулан уух зүйлс арьсны эрүүл байдал, нөхөн төлжих үйл ажиллагааг удаашруулдаг байна. Тиймд дээр дурдсан л лемонтой ус ч арьсанд сайнаар нөлөөлөх юм.