Монголчууд эрт дээр үеэс хуучин жилийн өвлийн адаг сарын сүүлчийн өдрийн буюу битүүний үдэш хүүхэд багачууд томчуулын хамтаар “Алаг мэлхий өрөх” хэмээх шагай өрөх тоглоомоор наадан ирсэн сайхан уламжлалтай билээ. Яст мэлхийг зурагт үзүүлснээр өрөхөд

Давсаг-1 шагай
Зvрх-1 шагай
Нvд-2 шагай
Чих-2 шагай
Бөөр-2 шагай
Толгой-3 шагай
Сүүл-3 шагай
Шилбэ-4 шагай (4 шилбэ)
Сарвуу-5 шагай (4 тавхай)
Нуруу-6 шагай (6 эгнээ)
Хүзүү-6 шагай
Нийт 92 шагай орох бөгөөд заримдаа алаг мэлхийг 96 шагайгаар өрөх бөгөөд энэ нь чихийг өрөх шагайны тоогоор ялгагдана.
Алаг мэлхий шагай өрж дүрсэлсэн хөлөг дээр шагайг өрж тоглоход бэлтгээд тоглогчид нь ээлжээр нэг шоо орхино.
Хэрэв шоо хоёр нүхээрээ буувал тэр хүн 2 нүд, 2 чих, 2 бөөрний аль нэгийг авна.
Нөгөөдөх хүн шоог зургаа нүдээр нь буулгавал хүзүү нурууны аль нэг эгнээний 6 шагайг авна.
Энэ мэтээр тоглосоор байтал мэлхийн эрхтнийг дүрсэлсэн шагай дуусаж эхэлдэг.
Энэхүү дууссан эрхтний шоо буувал шооны нүхний тоо ёсоор дууссан эрхтнийг тэр хүн авсан шагайгаасаа нөхөж тавина.
Хамгийн олон шагай авсан хүн нэгдүгээр суурийг эзлэн хожно.
Наадгайнд хожсон хүнийг тэр жилдээ аз хийморьтой байна гэж үздэг байна.