Дэлхийн хэмжээнд нас баралтын голлох шалтгаан нь зүрх судасны өвчлөл байдаг. Уг өвчлөлтэй холбоотойгоор хамгийн түгээмэл тохиолддог хүндрэлийн нэг нь цус өтгөрөлт юм. Цус өтгөрөлт нь архаг хууч өвчин, буруу хооллолт гээд олон шалтгаанаас үүддэг байна. Тэгвэл цус шингэлэх үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээр уг хүндрэлийг намжаах боломжтой. Гэхдээ архаг, хууч өвчтэй, зүрхний хэмнэл алдагддаг, хагалгаанд орсон зэрэг заалтаас шалтгаалсан цус өтгөрөлт тогтоогдсон бол зөвхөн мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу эмчлэх шаардлагатай. Түүнчлэн эмчтэйгээ зөвлөхгүйгээр эмийн болон бусад төрлийн эмчилгээг доор дурдсан бүтээгдэхүүнээр орлуулж эсвэл хавсарч хэрэглэж болохгүй.

Турмерик

Цагаан гаа

Цагаан гаанд агуулагддаг хамгийн чухал бодис бол салицилат юм. Энэ нь цус харвалт, зүрхний шигдээснээс урьдчилан сэргийлдэг. Салицилат нь цагаан гаанаас гадна авокадо, чинжүү, интоор жимсэнд агуулагддаг байна.

Чинжүү

Шанцай

Тослог ихтэй загас

Тослог ихтэй загас нь зүрх болон бусад эрхтэнд ашигтай элементүүдээр баялаг. Тус бүтээгдэхүүнийг өдөр тутмынхаа хэрэглээнд ашиглах нь зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлж, цус шингэлдэг байна. Мөн дархлааг дэмжиж, хөгшрөлтийг удаашруулдаг аж.

Бусад төрлийн бүтээгдэхүүнүүд

Зүрх судасны ямар нэг асуудалтай хүмүүс шинэ жимс, хүнсний ногоо, 100% үр тариа, тослог багатай эсвэл тослоггүй сүү, сүүн бүтээгдэхүүн болон эрүүл уураг хэрэглэх шаардлагатай. Мөн бууцай, ногоон өнгийн навчит ногоо, цэцэг байцаа, брюсселийн байцаа, аспарагус, хулуу, нэрс, эдамаме зэрэг K витаминаар баялаг хүнс биед тустай. Харин өөх тоос, холестерин болон сахар өндөр агууламжтай бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй.