БНСУ-ын BTS хамтлаг уран бүтээлээ түр зогсоохоор болсон талаараа мэдэгдэл хийсэн билээ. Тэднийг ингэж мэдэгдсэний дараа BTS бүрмөсөн тарах тухай яриа гарсныг хамтлагийн гишүүд албан ёсоор үгүйсгэлээ. Албан ёсны эх сурвалжийн мэдэгдсэнээр, ирэх жилүүдэд хамтлагийн зарим гишүүд хувийн төслүүд дээрээ ажиллаж, ганцаарчилсан уран бүтээл хийх ч хамтлагийг шинээр бүрдүүлэх асуудал байхгүй гэнэ. Ийм яриа гарах болсон нь орчуулгын алдаанаас болсон байх талтай гэж мэдэгдэлд мөн дурджээ.

BTS хамтлагийн гишүүд анх удаа ганцаарчилсан уран бүтээл туурвихаар болсон талаараа өчигдөр зарласан юм. Тус хамтлаг өнгөрсөн жил “American Music Awards” наадмаас “Шилдэг хамтлаг” зэрэг гурван төрөлд шагнал хүртсэн билээ.