
Есдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Төв, Говьсүмбэрийн ихэнх сумд, Баян-Өлгий, Увс, Дорноговийн зарим сумд, Архангайн зүүн, Булган, Хэнтийн өмнөд, Өвөрхангай, Дундговь хойд, Сүхбаатарын баруун сумдын нутгаар 0.0-12.0 мм бороо орно. Харин маргааш буюу есдүгээр сарын 24-ний өдөр Говьсүмбэр, Сүхбаатарын ихэнх сумд, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Баянхонгор, Өвөрхангайн зарим сумд, Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас орох аж.
Салхи говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус байна. Харин Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон голын хөндийгөөр +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19...+24 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна гэдгийг УЦАОШГ-аас мэдээллээ.