
ОХУ-ын Красноярск хотод алдарт бөх Иван Ярыгины нэрэмжит чөлөөт бөхийн цомын тэмцээн өчигдөр эхэллээ. 37 дахь удаагийн цомын тэмцээнд 81 орны баг тамирчид оролцож байна. Энэ жилийн тэмцээнд манай улсаас 30 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Өчигдөр болсон барилдаанаас эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Мөнх-Эрдэнэ алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарлаа. Тэрбээр хагас шигшээд хагас шигшээд 2025 оны дэлхийн болон Азийн аварга, “Ханжоу-2022” Азийн наадмын мөнгөн медальт, Хойд Солонгосын бөх Хан Чон Соныг 11:1-ээр оноогоор цэвэр ялж, шуугиан тарилаа. Тэрбээр аваргын төлөө ОХУ-ын Дагестаны М.Мехтихановтой барилдана. Харин эмэгтэйчүүдийн 65 кг-д зодоглосон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Т.Энхжин хүрэл медалийн төлөө барилдахаар болсон.
Медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар 18:30 цагт эхэлнэ.
