
Уильям Фолкнерын "Буугаад ирээч, Мосе" романыг бид энэ удаад онцолж байна.
Орчин үеийн уран зохиол дахь метароманы эхлэл болсон уг бүтээлийн гол цөм болох "Баавгай" туужийг XX зууны хүүрнэл зохиолын онцгой шидээвэр хэмээн судлаачид үнэлдэг.
Байгалийг хайрлах, ойлгон таних, түүнтэй хэрхэн харилцах, бие хүний төлөвшил, өөрт оногдсон үүрэгт тэнцэх эр зориг, эр хүний ёс зүй, үндэстний түүхээс төрсөн эмзэглэлийн талаар олон зүйлийг уг зохиол уншигчдад нээж эргэцүүлэхэд хүргэнэ.
Нобелийн шагналт зохиолч Уильям Фолкнер ба түүний энэхүү бүтээлийн талаар бид яруу найрагч, Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч Тө.Бямбасүрэнг урьж ярилцлаа.