
Ойрхи Дорнод болон Персийн булангийн бүс нутагт үүсээд буй мөргөлдөөнөөс болж олон улсын зарим тэмцээний тов өөрчлөгдсөөр байна. Азийн хүндийн өргөлтийн холбооноос тивийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх дөрөвдүгээр сард Энэтхэгт зохион байгуулахаар болсон билээ. Тэгвэл дээрх нөхцөл байдлын улмаас тэмцээн тавдугаар сарын 12-17-ны хооронд товлогдлоо.
Энэ жилийн Ази тивийн аваргууд Энэтхэгийн Гандинагар хотод тодрох бөгөөд манай улсаас эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна.