
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн амралтын өдрүүдэд Авто тээврийн үндэсний төвтэй хамтран Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээ MNS4599:2026 стандартад нийцсэн эсэх талаар хяналт шалгалт явуулжээ.
Энэ үеэр зөвшөөрөгдсөн стандартаас хэтэрсэн чанга дуу чимээтэй 72 тээврийн хэрэгслийн оношилгоог хүчингүй болгосон байна.
Иймд жолооч, тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн тээврийн хэрэгслийн яндан болон дуу намсгах системд өөрчлөлт оруулахгүй байх, стандартын шаардлага хангасан эд анги ашиглах, замын хөдөлгөөнд оролцохын өмнө тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж хэвших хэрэгтэй. Замын хөдөлгөөнд оролцохдоо бусдыг хүндэтгэж, стандарт шаардлага хангасан тээврийн хэрэгслээр соёлтой оролцохыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс уриаллаа.