
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдаанаам гарсан шийдвэрийг танилцуулж, мэдээлэл хийлээ.
Тэрээр "Манай улс уул уурхайн тэсэлгээний ажилд ашигладаг бодисоо импортоор авдаг. Тэсрэх дэлбэрэх бодисын эргэлтийн тухай Засгийн газрын тогтоол баталлаа. Ингэснээр импортоор бодис оруулж ирэх боомтын тоо нэмэгдэнэ.
Дархан-Уул аймагт баригдах Гангийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Энэ төсөл бол дотооддоо гангын хэрэглээгээ хангах, гадагшаа өндөр чанарын ган импортлох ач холбогдолтой. Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Энэ сарын 11-нд материал хүлээн авах хугацаа дууссан. Тендерт оролцогчдыг үнэлэх ажлын хэсэг байгуулагдсан. Аймгийн ИТХ-аас 650 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг дэмжсэн. Энэ жилдээ багтаан гэрээ хэлцлийг хийж, ажлыг эхлүүлэх зорилготой байна.
Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк байгуулах төслийг явцыг танилцууллаа. Газрыг тусгай хэрэгцээнд авах зэрэг асуудлаар Ерөнхий сайд үүрэг өгсөн" гэв.