
Цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин, мотоциклтой мөргөлдсөн" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодож, урсгал сөрөн автомашинтай мөргөлдсөн нөхцөл байдал тогтоогдсон байна. Тус хэргийг Завхан аймаг дахь цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.