
Өнөөдөр “Дэлхийн мэдээний өдөр” (World News Day) тохиож байна.
Энэ өдөр зөвхөн сэтгүүл зүйн салбар бус дэлхий даяар баримтад тулгуурласан, найдвартай сэтгүүл зүйн үнэ цэн, нийгэмд гүйцэтгэх үүргийг олон нийтэд таниулах зорилгод нэгддэг. World Editors Forum, Project Kontinuum, Canadian Journalism Foundation (CJF) хамтран зохион байгуулдаг Дэлхийн мэдээний өдрийг анх 2018 онд 17 байгууллагын оролцоотой эхлүүлж 2025 онд 108 орны 1000 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага уг кампанит ажилд нэгджээ.
2026 онд “Know the facts. Understand what matters. Choose Trusted Journalism” буюу “Баримтыг мэд. Юу чухлыг ойлго. Итгэл даах сэтгүүл зүйг сонго” хэмээх уриан дор тэмдэглэнэ.
Ийн уриалахдаа зөвхөн “найдвартай мэдээ хэрэгтэй” гэж хэлэхээс гадна редакцууд зөвхөн мэдээ нийтлэх бус, тухайн мэдээг хэрхэн шалгаж, баталгаажуулж, бүтээснээ уншигчдад харуулахыг зөвлөж буй юм.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс 2026 он - Монгол Улс Монгол Улс 2026 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 85 дугаарт эрэмбэлэгдэж, 55.79 оноо авсан. Тодруулбал, 2025 онтой харьцуулсан судалгаагаар
1. Ерөнхий оноо: 52.57 → 55.79
Монгол Улс 3.22 оноогоор дээшилж, 180 орноос 102-оос 85 дугаар байр руу ахисан байна.
2. Улс төрийн үзүүлэлт: 41.26 → 43.74
106 → 90 байр, оноо +2.48.
Таван үзүүлэлтээс харьцангуй доогуур оноотой байгаа нь улс төрийн орчин хэвлэлийн эрх чөлөөний хувьд сул тал хэвээр байна.
3. Эдийн засгийн үзүүлэлт: 36.15 → 39.37
116 → 100 байр, оноо +3.22.
Монголын хамгийн бага оноотой үзүүлэлт нь эдийн засгийн орчин — 39.37.
RSF энэ үзүүлэлтээр Монголын хэвлэлийн эрх чөлөөний асуудалд мөнгө, өмчлөл, зар урталчилгаа, бизнесийн ашиг сонирхол редакцын хараат бус байдалд хэрхэн нөлөөлж байна вэ гэдэг нь маш чухал үзүүлэлт болов.
4. Хууль эрх зүй: 59.57 → 60.68
94 → 83 байр, оноо +1.11.
Хууль эрх зүйн орчинд шийдэгдээгүй асуудал байгааг харуулна.
5. Нийгэм-соёлын үзүүлэлт: 64.98 → 65.21
73 → 64 байр, гэхдээ оноо ердөө +0.23.
9 шат ахисан боловч оноо бараг өөрчлөгдөөгүй.
6. Аюулгүй байдлын үзүүлэлт: 60.89 → 69.95
Энэ бол хамгийн том өөрчлөлт.
Оноо +9.06, байр 112 → 96.
2026 оны Монголын нийт оноо өсөхөд аюулгүй байдлын үзүүлэлт хамгийн их нөлөө үзүүлсэн өөрчлөлт энд бий.
Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний индекс 2026 онд 52.57-оос 55.79 болж өсөж, 180 орноос 102-оос 85 дугаар байр руу ахисан боловч хамгийн сул үзүүлэлт нь эдийн засгийн орчин (39.37), улс төрийн орчин (43.74) хэвээр байгаа бол аюулгүй байдлын үзүүлэлт 9.06 оноогоор өссөн нь нийт онооны өсөлтийн хамгийн том өөрчлөлт болжээ.
Монголын байр 17 шат ахисан ч таван үзүүлэлтийн доторх ахиц жигд биш байна. Ялангуяа аюулгүй байдлын үзүүлэлт огцом сайжирсан бол эдийн засгийн орчин хамгийн доогуур хэвээр, улс төрийн үзүүлэлт мөн 50 оноонд хүрээгүй байгаа юм.
Reporters Without Borders -ын үнэлгээнд Монголын хэвлэл мэдээллийн салбарт эх сурвалжийн нууцлалыг хамгаалах эрх зүйн баталгаа хангалтгүй, нэр төрд халдсан гэх үндэслэлтэй нэхэмжлэл сэтгүүлчдэд дарамт болдог, мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудын эдийн засгийн нөхцөл, эзэмшлийн бүтэц редакцын хараат бус байдалд нөлөөлөх эрсдэлтэй хэмээн дурдсныг онцлох хэрэгтэй болов уу.
1990-ээд оны эхэн үеэс либерал ардчилсан тогтолцоотой болсон Монгол Улс хэвлэлийн эрх чөлөө, олон ургалч үзлийн зарчмыг ерөнхийд нь хүндэтгэдэг хэдий ч сэтгүүлчдийн эх сурвалжийн нууцлалыг хамгаалах үндсэн эрх зүйн зохицуулалт одоо хүртэл дутмаг байна. Түүнчлэн гүтгэлгийн талаарх төгс бус хууль тогтоомж нь сэтгүүлчдийн эсрэг үндэслэлгүйгээр хэрэг үүсгэх, шүүхэд нэхэмжлэл гаргах боломжийг бүрдүүлж, улмаар өөрийгөө цензурдахад хүргэдэг.
RSF-ийн тайлан 2026 он
Тиймээс ч “Дэлхийн мэдээний өдөр”-ийг зүгээр нэг сэтгүүлчдэд баяр хүргэх өдөр бус, харин Монголын уншигчид ямар мэдээллийг мэдээ гэж хүлээн авч байна вэ, редакцууд итгэлцлийг хэрхэн бий болгож байна вэ гэдгийг тодруулах нь чухал юм.
Мэдээлэл шууд мэдээ болдоггүй
Сошиал орчинд мэдээлэл хэдхэн секундэд тархдаг. Гэхдээ мэдээлэл хурдан тархах нь нэн чухал гэсэн үг биш. Сэтгүүл зүй мэдээллийг үнэ цэнтэй болгохын тулд баталгаажуулалт, эх сурвалж, контекстын зорилгыг илүү тодруулж мэдээллийг мэдээ болгох чадварт оршдог гэж хэлж болно.
2026 оны World News Day ч үүнийг онцолж, нэг тоо баримт “юу болсон” гэдгийг хэлж болох ч сэтгүүл зүй яагаад болсон, хэнд нөлөөлсөн, хэн төлөөсийг нь төлсөн, цаашид юу болохыг тайлбарлах ёстой гэсэн санааг дэвшүүлжээ.
Хиймэл оюуны эрин дэх сэтгүүлчийн үнэ цэн
Хиймэл оюунаар текст, зураг, видео бүтээх боломж асар хурдтай нэмэгдэж байгаа үед “мэдээллийг анх хэн гаргасан бэ?” гэдгээс гадна “хэн шалгасан бэ?” гэдэг асуулт чухал болж, тухайн мэдээллээс үүдэн гарсан сөрөг үр дагаврыг хэн хариуцах вэ гэдэг асуудал ч хөндөгдөж эхэлсэн.
Тиймээс редакцын үнэ цэн нь зөвхөн хурдан нийтлэх чадвараар бус:
Улс төрийн нөхцөл байдал - Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын өмчлөл маш их төвлөрсөн бөгөөд өмчлөгчдийн талаарх мэдээлэл ил тод бус байна. Хувийн болон төрийн өмчид харьяалагддаг эсэхээс үл хамааран Монголын хэвлэл мэдээллийн ихэнх байгууллага Засгийн газар эсвэл улс төрийн намуудтай холбоотой байдлаа ил тод харуулдаг.
Сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломж нь улс төрчид, бизнесийн бүлэглэлүүд, төрийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшигчид болон хууль сахиулах байгууллагын албан тушаалтнуудын зүгээс үзүүлж буй дарамтаар хязгаарлагддаг.
RSF-ийн тайлан 2026 он
“Итгэл” гэдэг зөвхөн уриа биш, редакцын процесс байдаг
“Дэлхийн мэдээний өдөр 2026”-ийн дэвшүүлж, уриалж буй гол санааны нэг нь редакцууд “бидэнд итгэ” гэж хэлэхийн оронд “бид хэрхэн ажилладгийг харуулъя” гэсэн чиглэлд шилжих явдал аж.
Эдийн засгийн нөхцөл байдал - 2023 онд ойролцоогоор 3.5 сая хүн амтай Монгол Улсад 434 хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүртгэлтэй байсны дийлэнх нь хувийн өмчийн байгууллага байжээ. Энэ талаар Монголын Хэвлэлийн хүрээлэн мэдээлсэн байна.
Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшигчид зөвхөн ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулдаггүй. Тэд мөн өөрсдийн улс төрийн үзэл бодлыг дэмжих, эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалах хэрэгсэл болгон хэвлэл мэдээллийн хэрэгслээ ашигладаг.
Цалин бага, ажлын ачаалал өндөр байдгаас шалтгаалан сэтгүүлчид тодорхой төрлийн контент бэлтгэснийхээ төлөө төлбөр авахыг зөвшөөрдөг. Энэ нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэлд сөргөөр нөлөөлдөг.
RSF-ийн тайлан 2026 он
Мэдэх эрхийн тань төлөө https://www.thestar.comИргэдийн мэдээлэл авах эрх
Дэлхийн мэдээний өдөртэй давхцуулан тэмдэглэдэг бас нэг чухал өдөр бол НҮБ-ын Мэдээлэлд бүх нийтийн хүртээмжийг хангах олон улсын өдөр юм. 2026 онд НҮБ-ын гол сэдэв дижитал эрин дэх мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хангах асуудалд чиглэжээ. Ингэхээр асуудлыг зөвхөн “сэтгүүлчийн эрх” гэж харах нь хангалтгүй. Иргэн үнэн зөв, цаг үеэ олсон мэдээлэл авах эрхтэй гэдгийг ч мартаж болохгүй.
Эрх зүйн орчин - Монгол Улсад гардаг гүтгэлгийн хэргүүдийн талаас илүү хувь нь сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын эсрэг үүсдэг. Өндөр хэмжээний мөнгөн торгууль, төлбөрийн дарамт нь сэтгүүлчдийг өөрсдөдөө цензур тогтооход хүргэж, хараат бус болон эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжих боломжийг хязгаарладаг.
Худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр сэтгүүлчдэд хэрэг үүсгэсэн олон тохиолдол нь өндөр албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд, төрийн албан хаагчид болон төрийн байгууллагуудын гаргасан гомдолд үндэслэдэг.
RSF-ийн тайлан 2026 он
Дэлхий дахинд мэдээлэл шиг их зүйл үгүй. Харин шалгагдсан мэдээлэл хомсдох эрсдэл нэмэгдэж байгааг салбар бүрийн төлөөлөгчид дурддаг.
Монголын хувьд энэ асуулт бүр ч чухал. Учир нь хэвлэлийн эрх чөлөө, редакцын хараат бус байдал, мэдээллийн хүртээмжийн асуудлын зэрэгцээ уншигчийн итгэл сэтгүүл зүйн хамгийн чухал капитал хэвээр байна.