
Хонконгт хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний III дивизионы тоглолтууд болж байна. 12 орны хоккейчид өрсөлдөж буй тус тэмцээний “В” хэсэгт Монгол Улсын шигшээ баг багтсан. Манай хоккейчид өчигдөр хэсгийн эхний тоглолтоо Узбекистаны багтай хийсэн. Энэ тоглолт 26-1 онооны харьцаагаар Узбекистаны багийн ялалтаар өндөрлөсөн. Өнөөдөр манай хоккейчид Люксембургийн багтай тоглоно.
“В” хэсгийн сүүлийн тоглолт Монгол-Филиппин, Хонгконг-Узбекистаны багуудын хооронд энэ сарын 19-д болсноор хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорно.