
Монголын гольфийн холбооноос ирэх есдүгээр сард болох “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд өрсөлдөх тамирчдын шалгаруулалтыг хийлээ. Сонгон шалгаруулалтын тэмцээн дөрвөн өдрийн турш болж эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр тамирчин шалгарсан байна. Эрэгтэй тамирчдаас О.Солонгобат, Ж.Анарбат, Б.Жавхлан, Ч.Бат-Амгалан, эмэгтэй тамирчдаас Б.Янжинлхам, Г.Алтанбилэг нар энэ эрхийг авчээ.
Монгол Улсын баг тамирчид энэ удаагийн Азийн наадамд урьдчилсан байдлаар 32 спортын 54 төрөл, зай, жинд 500 гаруй тамирчнаар оролцох мэдүүлгээ өгөөд байна. Уг наадам есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд Япон Улсын Айчи, Нагояа хотуудад болно.