
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нисэхийн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажил үргэлжилж байна.
Тус ажлыг “Геодези, Усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ гүйцэтгэж байгаа бөгөөд үерийн далангийн төгсгөл хэсэгт авто замын зорчих хэсгийг сэтэлж, зам доогуурх гаргалгаа хийхээр болжээ.
Үүнтэй холбоотойгоор Нисэх орчмын авто замын хөдөлгөөнийг есдүгээр сарын 18-ны 22:00 цагаас есдүгээр сарын 22-ны 06:00 цаг хүртэл түр хаана. Энэ хугацаанд нийтийн тээврийн дараах чиглэлийн замналд түр өөрчлөлт оруулах аж.
Үүнд:
Ч:67 “Морингийн даваа–Нисэх
Х:9 Биокомбинат–Яармагийн 3-р буудал
Х:7 Туул тосгон–Биокомбинат–Хангарди цогцолбор
Ч:7 Нисэх–МУБИС–Бөмбөгөр худалдааны төв
Иймд иргэд та бүхэн тухайн чиглэлийн мэдээлэлтэй танилцан зорчилтоо төлөвлөнө үү хэмээн Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.