
Прокурорын байгууллага 2026 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,567 эрүүгийн хэрэгт хяналт тавьжээ.
Дээрх хугацаанд прокурорын хяналтад 1,543 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 746 хэрэг шинээр нээгдэж, 307 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна. Эдгээрээс дурдвал,
Иргэн Б.Б, А.О, Б.Ц, М.,М.О нар бүлэглэн 2024 оны нэгдүгээр сараас 2025 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд метамфетамины агууламжтай, "мөс“ гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан нь тогтоогдсон. Мөн тухайн этгээдүүдэд бусдад олон удаагийн үйлдлээр, удаа дараа худалдан борлуулж их хэмжээний ашиг олж, мөнгө угаасан байна. Тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Түүнчлэн иргэн Ц.Б нь 2025 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр метамфетамины агууламжтай, "мөс“ гэх хэрэглээний нэршилтэй, 15.8 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр улсын хилээр нэвтрүүлжээ. Тус хэрэгт мөн яллах дүгнэлт үйлдэж, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,
Б.Г нь 2024 оны есдүгээр сарын 20-ны өдөр тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэжээ. Улмаар гэртээ нийт 286.3 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөтөөт бодисыг хадгалсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.