
2026 оны есдүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгай явж байгаа талаарх мэдээлэл холбогдох байгууллагад бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагууд Туул гол, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн болон ойролцоох нутаг дэвсгэрт эрэн хайх ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байгаа талаар Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Эрэн хайх ажиллагаанд 20 гаруй албан хаагч ажиллаж байгаа бөгөөд дрон болон бусад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа аж.
Иймд Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн болон Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны ойролцоох нутаг дэвсгэрт оршин суудаг, зорчиж буй иргэдийг сонор сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.
Зөвлөмж,
Иргэдийн амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдал нэн тэргүүнд тавигдаж байгаа тул тус бүс орчимд баавгайг харсан бол холбогдох байгууллагуудын 102, 77070840, 72720303, 11-310005 тус тус дугаарын утсанд мэдээлэл өгч хамтран ажиллахыг зөвлөв.
Мөн Богдхан уулын дархан цаазат газар болон ойролцоох уул, ойн бүсэд агаар салхинд гарах, алхах, аялал зугаалгаар явах, ой, уулын бүсэд зорчихгүй байхыг анхаарууллаа.