
“Милан-Кортина 2026” өвлийн олимпын XXV наадамд Монгол Улсаас гүйлтийн цанын хоёр, уулын цанын нэг тамирчин оролцож байна. Өнөөдөр гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн скиатлон/10км+10км/ төрлийн уралдаан болж, Б.Ачбадрах 55-р байр эзэллээ. Энэ зайд 38 орны 75 тамирчин уралдсанаас Норвегийн алдарт тамирчин Йоханнес Клэбо түрүүллээ.
Гүйлтийн цанын дараагийн уралдаан хоёрдугаар сарын 10-д ойрын зайн уралдаанаар үргэлжилнэ.
Гэрэл зургийг Э.Харцага