Chatbot хөгжүүлэгч ChatGPT-ийн үнэлгээ 500 тэрбум долларт хүрч, OpenAI дэлхийн хамгийн үнэ цэнэтэй хувийн компани болсон тухай Bloomberg мэдээлэв.
Компани өөрсдийн ажилтнуудын хувьцааг худалдах наймаагаа хийж дуусгав. Thrive Capital, SotfBank Group Corp зэрэг хөрөнгө оруулагчид нийтдээ 6.6 тэрбум долларын хувьцаа худалдан авчээ. Харин OpenAI компанийн өөрийн үнэлгээ 500 тэрбум ам.доллар боллоо. Өнгөрсөн дөрөвдүгээр сард тус компанийн үнэлгээ нь 300 тэрбум байсан юм.
Ингэснээр ChatGPT бүтээгчид хамгийн өндөр үнэтэй хувийн компани болов. Өмнө нь уг цолыг SpaceX компани эзэмшиж байв Долоодугаар сарын дундуур Илон Маскийн компанийг 400 тэрбумаар үнэлсэн билээ.