“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх “Найрамдлын Эрдэнэс” хүүхдийн зусланд гарсан хоолны хордлогын улмаас Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс тусламжийн баг өнөөдөр Орхон аймагт томилогдон ажиллаж эхэллээ.
Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд 85, “Эрдэнэт” сувиллын цогцолборт 120, нийт 205 хүн эмчлүүлж байна. Үүнээс 191 нь хүүхэд байна. Эдгээр иргэдээс гурван иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа бол 202 иргэн дунд хэмжээнд байна.
Эрүүл мэндийн байгууллагаас авсан 234 сорьцын анхан шатны шинжилгээгээр уг өвчлөл нь цусан суулга болох нь тогтоогджээ. Бактериологийн шинжилгээгээр зуслангийн хоол хүнснээс нян илэрсэн нь энэхүү халдварын гол эх үүсвэр байж болзошгүй байна.

