
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр " Бид сүүлийн таван сарын хугацаанд шатахууны хомсдолтой байлаа. 11, 12 дугаар сард шатахууны хангалт харьцангүй гайгүй байна гэсэн хүлээлттэй байна. Ерөнхий сайдын зүгээс үнэ бууруулах арга хэмжээ авах саналыг ирэх долоо хоногт танилцуулах үүргийг Сангийн сайд бид хоёрт өгсөн. Тиймээс судалгаа хийгээд, тооцоогоо гаргаад, танилцуулна. Ямар ч байсан шатахууны үнийг буулгана, тогтворжуулна" гэв.