
Умард Солонгос улс нүүрстөрөгчийн ширхэглэг материалаар хийсэн тив алгасах баллистик пуужин хөгжүүлж байгаа талаар Өмнөд Солонгосын тал мэдээллээ.
Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны мэдээлснээр уг пуужин нь илүү хөнгөн, бат бөх бүтэцтэй, илүү хол зайд хүрэх чадвартай төдийгүй нэг дор олон цөмийн хошуу тээвэрлэх боломжтой байж магадгүй гэнэ.
Умард Солонгос гуравдугаар сарын 28-нд шинэ хөдөлгүүрийн туршилт хийсэн бөгөөд удирдагч Ким Жон Ун үүнийг стратегийн хүчний томоохон ахиц хэмээн үнэлсэн байна.
НҮБ-ын хоригийг үл харгалзан тус улс пуужингийн болон цөмийн хөтөлбөрөө тасралтгүй хөгжүүлсээр байгаа юм.