
Хонконгт болж буй шатрын түргэн тоглолтын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн өмнө нэгэн сонирхолтой тоглолт боллоо. Тэмцээний өмнө дэлхийн чансааг тэргүүлэгч, дэлхийн аварга Норвегийн их мастер Магнус Карлсен 25 тоглогчтой зэрэг тоглолт хийлээ. Шатрын анхны сонирхогчоос эхлээд 2242 рейтингтэй олон улсын цолтон оролцсон энэ тоглолтод Магнус 24 хожил авч нэг хожигдол хүлээлээ. Энэ тоглолтыг нээлтийн өмнө байгуулснаараа онцлог болсон бөгөөд шатар сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татжээ.
Дэлхийн тэргүүн шатарчин Магнус Карлсен энэ удаа WR Chess багийн бүрэлдэхүүнд багтсан бөгөөд энэ багт Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар тоглох юм.
