Өглөө 10:00 цагт хуралдахаар товлоод байсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын ирц 11:30 цагт бүрдэж Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэлэлцсэн. Улмаар Удирдах зөвлөлийн 100 хувийн саналаар ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр МАН-ын Бага хурал руу оруулж, санал хураалгахаар шийдвэрлэлээ. Түүнийг Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн ч Бага хурлын үеэр заалнаас өөр хүнийг нэр дэвшүүлэн өрсөлдүүлэх боломж нээлттэй.

Удирдах зөвлөлийн шийдвэртэй холбогдуулан Г.Занданшатарын намтрыг танилцуулъя.

2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд

2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2009-2012 онд Гадаад харилцааны сайд

2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга

2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын дарга

2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын дарга

2024 оноос ЕТГ-ын даргаар ажиллаж буй