
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцлээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээс Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлттэй холбогдуулан үг хэлэх хүн байсангүй. Улмаар санал хураалт явуулахад Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон 18 гишүүний 14 нь буюу 77.8 хувь нь Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ.